УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайдын томилгоонд тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Гэвч Байнгын хорооныхны ирц бүрдсэнгүй. Тиймээс Байнгын хорооны хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Төсвийн байнгын хоро 19 гишүүнтэй бөгөөд Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, О.Батнасан, Б.Баттөмөр нарын есөн гишүүн хуралдаанд ирсэн юм. Харин тус байнгын хороонд харъяалагддаг АН-ын бүлгийн гишүүд олонхи өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж хуралдаа ирсэнгүй.