Тагнуулийн Ерөнхий газрын дарга Б.Хурц Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар яаравчлан мэдээлэл хийсэн. Үүний дараа түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх цаг нь болсон гэж Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлж байв. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Б.Хурцыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжжээ. Харин түүний оронд өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийг томилсон байна.
Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан юм байна. Өмнө нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.