\”Ард санхүүгийн нэгдэл\”-ийн захирал Ч.Ганхуяг цахим мөнгө буюу биткойн, криптовалют, блокчайныг таниулах үйлсэд олон нийтийг уриалах болсон. Тэрээр өчигдөрхөн \”Цахим алт\” номынхоо нээлтийг хийж шинэ салбарт нэвт орсноо баталлаа. Одоогоор манай улсад энэ төрлийн арилжаа, харилцааг зохицуулах эрх зүйн орчин байхгүй хэдий ч дэмжигч, сонирхогчдын тоо 1500-д хүрсэн гэнэ. Гэхдээ Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор биткойны харилцаанд орж эрсдэлд орж хохирогч болов оо гэсэн утга бүхий сануулга, мэдэгдлийг удаа дараа хийж байгаа билээ. Гэхдээ дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагаас монголчууд хоцрох ёсгүй. Бас зөв мэдээлэлтэй, мэдрэмж, чадалтай хүмүүс сонрхоод үзэж болох л санхүүгийн бас нэг том гарц ч байж болох юм.