Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Батын Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргажээ. Одоо энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Томилолтын хугацаа нь дууссан учир БНСУ-д суугаа Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахаар боллоо.
Б.Хурцын товч намтар:
- 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.
- \”Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, \”МИАТ\” ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.
- 2014 оны 11-р сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 1-н ТЕГ-ын даргаар томилогдон ажилласан.