\”Согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё\” аян Өвөрхангай аймгийн
хэмжээнд явагдаж байна. 2017 онд ЦЕГ-аас дэвшүүлсэн Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлын, чанар үр дүнг дээшлүүлэх зорилтын хүрээнд Өвөрхангай аймгийн
хэмжээнд \”Архидалтгүй-Өвөрхангай\” хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй
\”Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё\”
аянд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд,
иргэд олон нийтийн эргүүлд ажиллах, сургалт, арга хэмжээ, өдөрлөг зохион
байгуулах зэргээр идэвхитэй оролцож байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
жолооны ард суухгүй байхыг эргүүлд ажилласан алба хаагчдаас \”уриалж\”
байна.