Мэргэжлийн
сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугарын хүү
мэргэжлийн сумод хөл тавьжээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа \”За дүү минь их
сумогийн замнал чинь өнөөдрөөс эхэлж байна. Эзэн хичээвэл заяа нь хичээнэ ээ.
Уулын оройг биш өлмий доорх чулуугаа харж яваарай! Ах нь долоон жил сумо бөх
үзсэнгүй ээ! Одоо чамайг харна! Их спортод чин сэтгэлээсээ шимтэн чин
зоригоороо тэмцэж яваарай ! Бусад нь өөрт чинь байгаа” хэмээн дүүдээ захисан
байна.