Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/636 тоот захирамж гаргажээ.Уг захирамжаар 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс ирэх оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээр, орон нутаг болон, улсын чанартай авто замд хөдөлгөөн хийхийг хориглосон байна.
Учир нь манай улсад мотоцикль унаж яваад осолд орох, улмаар амь насаа алдах явдал орон нутгийн түвшинд өндөр байгаа юм. Мотоцикль унаж яваад зам тээврийн осол гаргасан зөрчил улсын хэмжээгээр жилдээ 300-400-ийн хооронд хэлбэлздэг байна. Харин мотоциклийн ослын улмаас амь насаа алдагсдын тоо жилдээ 100-аас хол давдаг юм. Хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн багагүй хувийг мотоциклиос унаж бэртсэн хүмүүс эзэлдэг. Иймээс өвлийн халтиргаа гулгаатай үед мотоциклоор зорчихыг ийнхүү хориглож байгаа аж.
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалтыг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.