ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний оронд Хууль сахиулах Их сургуулийн захирал С.Баатаржавыг томилсон. Тэгвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ө.Энхтөрийг С.Баатаржавын оронд Хууль сахиулах Их сургуулийн захирлаар томилогдлоо.
Ө.Энхтөр нь,
1988-1996 онд Завхан аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;
1996-1999 онд мөн аймгийн цагдаагийн газарт Мөрдөн байцаах тасгийн дарга;
1999-2007 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга;
2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга;
2008-2012 онд Мөрдөн байцаах газрын дарга;
2012-2013 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга;
2013-2016 онд Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга;
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байсан.