УИХ-ын гишүүн Х.Баттулга ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга асан Б.Батзаяатай холбоотой мэдээлэл хийв.
Тэрээр \”Б.Батзаяаг цагдаа баривчилсан. Тэгэхээр холбоотой
мэдээллийг цагдаагийн газраас өөрсдөө хийх байх. Миний хувьд энэ баривчилгаа
Тавантолгойн ордтой холбоотой болов уу гэсэн бодолтой байгаа. Цаашдаа ч нэлээд зохион байгуулалттай хөврөх
байх. Урагш нарийн царигаар баялаг зөөх бүлэглэлтэй тулгарсаар өнөөдрийг хүрч
байна. Б.Батзаяа тэр бүлэглэлийн золиос л болчихлоо. Намайг сайд байх үед Засгийн газрын тогтоол гарч, УИХ-ын шийдвэрээр
төмөр зам барь гэсэн. Гэвч тогтоолын дагуу ажиллах гэсэн боловч мөнгө өгөөгүй… Ер нь баялгаас болж л янз бүрийн юм болдог шүү дээ. Баялгийг хэн зарцуулах, хэн
барьж эрх мэдэлдлээ удаан суух асуудал дээр тэмцэл болж байна. Б.Батзаяа бол зарчимч
хүн. Ийм зарчимч хүн гэмт хэрэг хийхгүй. Мөрдөн байцаалтын үед янз бүрийн юм
ярьж нөгөө хүмүүстээ хор болчих болов уу гэж бодож байна” гэв.
А.Аюуш