Маргааш улсын
дугаар нь тэгш тоогоор төгссөн буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл
замын хөдөлгөөнд оролцоно. Харин ням гарагт сондгой дугаартай тээврийн
хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм. Сар шинийн баярын өмнөх хоёр долоо
хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга
гаргасан байна.
Тодруулбал, хоёрдугаар
сарын 3, 10-ны бямба гарагуудад автомашины улсын дугаарын сүүлчийн
орон тэгш тоогоор /0,2,4,6,8/ төгссөн, хоёрдугаар сарын 4, 11-ний ням гарагуудад
автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн
тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох юм. Автомашины улсын дугаарын
сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн
бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх
замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.