Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын гурван жүдоч хүчээ үзэж байгаагаас манай хоёр эмэгтэй жүдоч эхний ялалтаа аваад байна.
ОУХМ Ц.Цэрэннадмид Европын АШТ-ий мөнгөн медальт Туркийн Бусратай Катипоглутай барилдаж ялсан бол ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөсөн. Түүний дараагийн өрсөлдөгч Кубын тамирчин Ц.Мөнхзаяатай барилдаж байхдаа өмднөөс нь татаж дүрмийн бус үйлдэл хийсэн тул дэвжээнээс хөөгдлөө. Түүний дараагийн өрсөлдөгч нь Хятад жүдоч юм байна.