Жил Солано гэх шинэхэн интернет ертөнцийг жинхэнэ шуугиулууд амжлаа. Аавууд хүүхдээ төрсний дараа анхны селфи зургаа авахуулах нь элбэгшсэн шүү дээ. Тэгвэл энэ залуу эхнэрээ яг төрж байх үед нь хамт байснаар барахгүй төрж байх үеийн селфи зураг авахуулсан байна.
Зураг дээр залуу амаа том ангайн, хичнээн баяртай байгаагаа харуулсан бол цаад талд нь эхнэр нь төрөх үеийн хүндхэн өвдөлтийг мэдэрч байгаагаар буужээ. Тэрээр зургаа цахим хуудсанд байршуулснаа хэсэг хугацааны дараа \”би өөрийн хөөрхөн охиноо харахын хажуугаар хүмүүсийн бичсэн хөгжилтэй сэтгэгдлүүдийг уншиж сууна\” хэмээн бичжээ.