Дарс нь бусад алкохолын төрлийн ундаанаас ялгаатай нь полифенол, витамин, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэхийг хэлээгүй нь мэдээж.
1. Улаан дарс өөх шатаана. “Science daily “д нийтлэгдсэнээр бол 1 хундага улаан дарс уух нь 1 цаг дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй гэжээ. Ресвератрол хэмээх антиоксидант бодисын нөлөөгөөр өөх шаталтыг нэмэгдүүлдэг байна.
2. Амны үнэр дарна. Хүнсний технологич Leah Kaufman-ий үзэж байгаагаар, улаан дарсанд агуулагддаг полифенолийн нэг төрөл болох флавонойд хэмээх бодис нь аман доторх бактерийн үржлийг зогсоож, амны үнэрийг дардаг. Виног бохины оронд хэрэглэж болох л юм.
3. Цагаан дарсаар харшил намжааж болно. Чихэрлэг биш амттай Sauvignon Blanc төрлийн дарс харшлын эмтэй адил үйлчилгээ үзүүлдэг байна. Ялангуяа хавар модны харшилд туршаад үзээрэй.
4. Зүрхний өвчинд. Улаан дарсанд агуулагддаг антиоксидант бодис нь зүрхний өвчнөөс сэргийлдэг ба, харин хэтрүүлэн хэрэглэвэл эсрэгээрээ нөлөөлнө.
5. Муу чанарын хлостролыг бууруулна. Алкохолын төрлийн ундаа сайн чанарын хлострол /HDL/ыг 10-15 хувь нэмэгдүүлэн, муу чанарын хлостролыг /LDL/ бууруулдаг байна.
6. Ой тогтоолт сайжруулна. Аризонагийн их сургуулийн анагаах ухааны сургуулиас явуулсан туршилтанд 70аад насныхныг дарс уудаг болон уудаггүйгээр нь ангилан 2 бүлэгт хуваан ой тогтоолтын тест хийж үзжээ. Ингэтэл, дарс уудаг бүлгийнхэн авсан байна.
7. Дархлаа сайжирна. Өдөр бүр 1 хундага вино хэрэглэснээр өвчний халдварыг 11 хувиар бууруулдаг ба хагас хундага дарс нь гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоос сэргийлдэг. Түүнчлэн, полифенол нь ходоодны шарх үүсгэгч хеликобактерийг дардаг гэж үздэг.
8. Яс бэхжинэ. Дарс хэрэглэдэг бүсгүйчүүдийн яс илүү нягт байдаг байна. Алкохол нь эмэгтэй хүний эстроген дааврыг ихэсгэсгэн ясны элэгдлийг бууруулдаг ба мөн Phytochemicals хэмээх бодисны нөлөөгөөр ясны сийрэгжилтээс сэргийлдэг.
Гэхдээ зохистой хэмжээгээр хэрэглэх нь хамгийн чухал гэдгийг анхаараарай!