Мiss International Queen буюу транс миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн трансжендер Б.Солонго оролцож байгаа билээ. Тус тэмцээн нь Тайланд улсын Бангкок болон Паттайяа хотноо хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм.
Оролцогч Б.Солонго өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Тайланд улсыг зорьсон бөгөөд тун амжилттай явж байгаа бололтой. Тэрээр авьяаслаг миссийн шалгаруулалтад Монгол бүжгийг калиграф бичигтэй хослуулсан үзүүлбэрээр оролцож 2-р шатандаа шалгарсан бол өнөөдөр түүний өгсөн мэдээгээр авьяастны 3-р шатандаа тэнцсэн байна.
Б.Солонгын хувьд 2015 онд трансжендер бүсгүйчүүдийн дунд зохион байгуулагдсан Моngolian Beautу тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн юм. Харин энэ удаад ийнхүү олон улсын миссийн тэмцээнд өөрийгөө сорихоор шийдэж Мiss International Queen 2018 тэмцээнд танилцуулгаа явуулжээ. Ингээд түүнийг шилдэг 58 анкетаас 28 оролцогчийн нэгээр сонгон авч тэмцээнд оролцох эрхийг олгосон байна.
Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож буй элэг нэгтнээ дэмжиж лайк, шэйрийг харамгүй хайрлаарай. https://www.facebook.com/solongoQQ/
Гала тоглолт гуравдугаар сарын 9-нд Паттаяа арал дээр болно.
/Эхний зураг авалт: Зөвхөн нүүрний илэрхийлэл/
Я.Хулан