Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байранд өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нарын гурван хүний өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Харин энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б. Баатархүүгээс тодрууллаа.
-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагуудын өрөөнд цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодит мэдээлэл вэ. Зарим зүйлийг эд мөрийн баримтаар хуурсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү ?
-Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ сарын 1-ны өдөр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг, үзлэгийн ажиллагаа явуулсан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
– Гурван хүнийг цагдан хорьсон гэсэн. Энэ үнэн үү?
-Цагдан хорьсон асуудал байхгүй.
-Одоогоор хэчнээн хүнийг шалгаж байгаа вэ?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.