Робот технологиор модон тавилга хийлгэдэг болгохоор судлаачдын багийнхан ажиллаж байгаа аж. Ингэхдээ аюулгүй байдлыг ханган ажиллана хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Массачусеттс дэх Технологийн хүрээлэнгийн багийнхан уг системийг бүтээхийн тулд Румба хэмээн алдартай вакуум робот гэх мэт өнөөгийн технологийг сайжруулан ажиллаж байгаа юм.
Эдгээр роботоор мужаан хүний орлуулахгүй ч, дизайны гэх мэт илүү чухал үүргийг гүйцэтгүүлэхэд анхаарч байгаа гэнэ. Уг сисмем нь аюулгүй байдлыг сайтар хангаж, хөгжүүлж чадна гэдэгт итгэж буйгаа зохион бүтээгч нь ярьсан юм. Тэрээр, “Жил бүр олон мянган мужаан хүн хөрөө, зүсэгт гэх мэт ажлын багаж хэрэгсэлдээ хуруу, гараа гэмтээдэг болох нь тогтоогдсон. Тэгвэл автомат хөрөөнүүд нь роботуудын тусламжтайгаар өөр хоорондоо ялгаатай зүйлсийг бэлтгэж, угсрах боломжтой болсон” гэжээ.
Хавтгай модуль бүхий тавилгыг олон тоогоор үйлдвэрлэхэд роботуудыг ашигладаг байсан бол өдгөө тусгай орон зайд тодорхой зориулалтын тавилгуудыг хийх боломжтой болгосон байна. Ингэснээр роботууд нь модыг зөв хэмжээгээр нь тайрч, хэрэгтэй газарт нь нүх гаргаж, таивлгын бүрэлдэхүүн хэсгүүдийг өрөөн дотор тохируулан угсарч чадах юм.
Б.Болормаа