Таны гэр бүлийн оройн зоогонд болон баярын ширээнд тань зориулан бэлтгэхэд хялбар, сайхан амттай махтай пирог “Хризантема”-г хийх жорыг хүргэж байна.
Орц:
- Гурил 500 гр
- Гахайн мах 500 гр /өөр төрлийн мах ч байж болно/
- 80 грамм бяслаг
- 1 сонгино
- Давс болон перец тохирох хэмжээгээр
Нэмэлтээр:
- 1ш өндөгий шар
- 1 халбага сүү
- 1 халбага ургамлын тос бэлтгэнэ. /Тавагаа тосолно/
- Гурилаа зуурч бэлтгээд 3-4 мм зузаантай элдэж, 7-8 диаметртэй стакан ашиглан гурилаа дугуй хэлбэртэй таслан бэлтгэнэ.
- Махаа сонгино давс перецээр атмлан шанзаа бэлтгэнэ
- Бяслагаа үрж бэлтгэнэ
- Дугуй хэлбэртэй гурилан дээрээ махаа эхэлж тавиад дээр нь бяслаг нэмнэ.
- Энэ дарааллын дагуу чимхнэ
- Тавагандаа зориулалтын хүнсний цаас дэвсээд ургамлын тосоор тосолно. Дараа нь пирогоо хамгийн гадна талаас нь эхлэн дотогш нь өрнө.
- Өрж дуусаад нэмэлтээр бэлтгэсэн 1ш өндөгний шар болон 1 халбага сүүгээ хольж хутгаад пирог дээр жигд тарааж түрхэж өгнө. Игэснээр пирог маань илүү амттай зөөлөн болно. 180 грудуст 25 минут шараад дараа нь 170 градус болгож багасгаад 10-15 минут шарна.
- Одоо амттай пирог маань бэлэн боллоо.
- Тавтай сайхан зооглоорой