Балба улсын Катманду хотын нисэх буудалд газардаж байсан зорчигч тээврийн онгоц осолджээ. Ослын үед 71 зорчигчоос 40 орчим нь амиа алдаж, 22 хүн аврагдсан байна. Аврагчид онгоцны түлшний хэсгийг эвдэж цогцоснуудыг татан гаргажээ. Даваа гаригийн өдөр АНУ-аас Бангладеш чиглэлийн тус онгоц нисэх буудалд газардаж байх үедээ BS211 нислэг ийнхүү осолдсон аж.
Балбын ерөнхий сайд К.П Шарма Оли хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, ослын шалтгааныг нэн даруй шалгахаа мэдэгдсэн байна. Бангладешийн нийслэл Дака хотоос хөдөлсөн уг онгоц нь 17 жилийн настай аж.
Онгоц орон нутгийн цагаар 14:20 минутад газардсан тухай FlightRadar24 нислэгийн хяналтын вэбсайтад мэдээлжээ. Газардах үед нь онгоцонд гал гарч, утаа гарч эхэлсэн байна. Онгоцонд 67 зорчигч, багийн дөрвөн гишүүн байсан аж. Ослын газар дээр 31 хүн, эмнэлэгт хүргэгдсэн хойноо 9 хүн нас барсан байна. Харин 9 хүн одоо болтол олдоогүй байгаа бөгөөд 22 хүн амьд гарсан ч заримынх нь биеийн байдал хүндхэн байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Б.Болормаа