Сингапурын хоёр компани Умард Солонгос улсад тансаг зэрэглэлийн хориотой бараа нийлүүлж, НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн тус байгууллагаас мэдэгджээ. Тус мэдээллийг агуулсан тайланг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр хэвлэгдэх аж. Харин Сингапурын засгийн газар уг хэргийг мэдэж байсан бөгөөд хэргийн тохиолдлуудыг батлах баттай мэдээлэл олж авахаар мөрдлөг эхлүүлсэн гэдгээ мэдэгджээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Умард Солонгос нь цөмийн туршилтаа үргэлжлүүлж, пуужин хөөргөж байгаатай холбогдуулан дэлхийн улс орнууд тус улсад хориг арга хэмжээ авах ажлыг эхлүүлсэн юм. Энэ оны сүүлчээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар урьд өмнө байгаагүй яриа хэлэлцээр хийж магадгүй тухай нааштай яриа сонсогдож байгаа ч НҮБ-аас тавьсан хориг арга хэмжээ хэвээр үлдэх ажээ.
Хэрэв Сингапур компаниудын гаргасан зөрчил батлагдвал Азийн улс орнуудад ийм төрлийн хэрэг гарч байгаа эсэхийг шалгах гэгчлэн олон асуудал дэгдэнэ гэж шинжээчид үзэж байна.
Б.Болормаа