Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгчээ.
Хуульд зааснаар Элчин сайдаар томилогдсоны дараа Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсэг зурж, баталгаажуулдаг. Харин Монгол Улсаас АНУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллах болсон Ё.Отгонбаяр одоогоор Итгэмжлэх жуух бичгээ аваагүй байгаа гэнэ.
Засгийн газрын сайд нар өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчтэй Элчин сайд нарын асуудлыг хэлэлцсэн юм. Тэгэхээр шинэ ажлаа хүлээн авах бэлтгэлээ хангаж, Ё.Отгонбаяр ажлаа хүлээлцсэн бололтой.