Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2018 оны 03 дугаар сарын 15-ны 20 цагаас 03-р дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Алтай, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
2018 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төв, говийн аймгуудын нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.