Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 44 дүгээр байрны хажуугийн өргөтгөл буюу Улсын их дэлгүүрийн урд, Beatles-ийн хөшөөний зүүн талын барилгыг өнөөдөр нураалаа. Тодруулбал уг газар аж ахуй нэгж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн иргэдэд удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй гэж албанынхан мэдээллээ. Төр төмөр нударгаа үзүүлэн албадан нурааж эхлэхэд “дотор нь байсан иргэн гарч ирээд эсэргүүцсэн” гэж эх сурвалжууд мэдээлэв.