БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хугацааг өөрчилсөн. Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд энэ сарын 22-ноос, харин хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 26-наас амрахаар болсон юм. Мөн нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангид зургаадугаар сарын 1-нээс, 3, 5 дугаар ангид зургаадугаар сарын 8-наас, 6-12 дугаар ангид зургаадугаар сарын 15-наас эхлэх аж. Түүнээс гадна хөдөөгийн сурагчдыг Цагаан сараар нэг, мал төллөх үеэр 2 долоо хоног амраах аж.