Агаарын чанарыг сайжруулахын төлөө өчигдөр “Бээжин хотыг цэвэр агаартай байлгах 2018 оны хөтөлбөр”-ийг гаргаад байна. Хөтөлбөрт заасны дагуу, энэ жил Бээжин хот утаа ихтэй автомашин, утаа тоос гаргадаг бүхнийг цэгцэлж, 2018 онд PM2.5 буюу тоосонцрыг улам багасгах ажлаа үргэлжлүүлэх болсон тухай Жүншинь агентлагаас мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд, Бээжин хот агаар мандлын бохирдлыг арилгах үр ашигтай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэн, агаарын чанарыг ихээхэн сайжруулсан юм.
Бээжин хотын хүрээлэн буй орчныг хамгаалах салбарын албаны хүний танилцуулснаар, агаар мандлын бохирдлыг арилгах нь урт хугацааны, хатуужилтай, ээдрээтэй ажил юм. Одоогийн Бээжин хотын агаарын чанар улсын стандарт, иргэдийн хүсэл шаардлагад хүрч чадаагүй байна. Бээжин хотынхон агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь арилгахаар 5 жил хичээсний үр дүнд хүлэмжийн хий ялгаруулах зам сувгийг багасгаж чадсан ч цэгцлэх ажлын бэрхшээл улам л хүнд болж байгаа ажээ.