Америкийн Висконси муж улсын сэтгэл судлаачид хэд хэдэн судалгаа явуулсныхаа дараагаар хүнд ойр дотны хүмүүс нь танихгүй хүмүүсээс илүү царайлаг мэт санагддаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Бид хэн нэгний гадаад байдлыг үнэлэхдээ царай, төрхийг нь төдийгүй өөрийн эрхгүй боловсрол, хүмүүстэй харьцах чадвар зэрэг хувь хүнийх нь шинж чанарыг нь авч үздэг болохоор ийм байдалд хүрдэг ажээ. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг таньдаг эсэхээс шалтгаалаад хүний гоо сайхныг ялгаатай тусгаж авдаг гэсэн үг юм.
Эрдэмтэд өөрсдийн дэвшүүлсэн онлыг шалгахын тулд бие биенээ танихгүй ч цаашид хамтран даалгавар гүйцэтгэх ёстой хүмүүст бие биеийнхээ гадаад байдлыг дүгнэх даалгавар өгчээ. Зургаан долоо хоногийн дараа мөн адил туршилтыг давтан хийжээ. Гэтэл зургаан долоо хоногийн дотор бие биенээ илүү дотно мэддэг болсон хүмүүс нэгнийхээ гадаад үзэмжийг анхныхаасаа өөрөөр дүгнэж байсан байна.
Тиймээс байгаагаасаа илүү царайлаг харагдъя гэвэл нүүрээ будах эсвэл гоо сайхны мэс засал хийлгэх бус харин илүү нийтэч байж, илүү олон хүмүүстэй танилцах хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.
Болгоомжилбол зохих зvйлс
Та хүмүүсийг сангвиник, холерик, флегматик, меланхолик гэсэн дөрвөн үндсэн араншинтай байдаг талаар сонссож байсан байх. Тэд араншин болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, тэр онцлогоороо амьдарч байдаг. Гэхдээ зарим үед хүн өөрийн араншинд огт тохирохгүй зүйл хийх эсвэл яаж хичээгээд амжилтанд хүрэхгүй байх нөхцөл үүсдэг. Ийм үед хүн өөрийн эрхгүй амьдралын нугачаанд бүдрэн барьц алддаг. Тиймэрхүү нөхцөлд орохгүйн тулд таных шиг сэтгэхүйтэй хүнд тохирохгүй, болгоомжилбол зохих зүйлсийг мэддэг байх хэрэгтэй.
Холерик темпераменттэй хүний зайлсхийвэл зохих нөхцөл байдал
• Яаж ч хичээгээд тодорхой амжилтанд хүрч чадахгүй байгаа тохиолдол
• Буулт хийхээс аргагүй нөхцөл байдал
• Сангвиник темпераменттай дарга холерик ажилтны хувьд хамгийн осолтой хүн нь болдог бол флегматик дарга уцаарыг нь хүргэж байдаг.
Флегматик темпераменттай хүний зайлсхийвэл зохих нөхцөл байдал
• Яагаад ч дийлэх боломжгүй илэрхий шударга бус байдал
• Засч залруулах боломжгүй гэнэтийн таагүй нөхцөл байдал
• Тэвчээр алдрах нөхцөл
• Холерик дарга өөрийнх нь тушаалыг нэн даруй биелүүлэхийг шаарддаг тул флегматик темпераменттай ажилтны хамгийн хувьд хамгийн осолтой хүн нь байдаг. Сангвиник темпераменттай хүн арай осол багатай флегматик хүмүүсийг чадварлагаар ашиглаж байдаг
Сангвиник темпераменттай хүний зайлсхийвэл зохих нөхцөл байдал
• Давж гарахад хүндрэлтэй гэнэтийн бэрхшээл
• Эрх чөлөөг нь хязгаарласан нөхцөл
• Өчүүхэн жижиг зүйл ч орхилгүйгээр бүгдийг нэгбүрчлэн хийхийг шаардах
• Сангвиник ажилтын хувьд холерик дарга хамгийн осолтой байдаг бол тодорхой хэлбэрээр ойлголцох боломжтой байдгаараа флегматик даргатай арай л нааштай харьцаатай байдаг.