Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийг эсрэг 2007 оноос эхлэн “Earth Hour” буюу “Эх дэлхийн цаг” арга хэмжээг дэлхий даяар зохион байгуулж эхэлсэн юм. Энэ арга хэмжээнд Монголчууд ес дэх жилдээ оролцлоо. Чингисийн талбайд лаагаар 60 гэсэн тоог илэрхийлж, “Цэнхэр дэлхийгээ дуулъя” дууг арга хэмжээнд нэгдсэн хүмүүс дууллаа.
Эх дэлхийн цаг олон улс даяар 20:30-21:30 цагийн хооронд үргэлжилдэг. Өнгөрсөн жил дэлхийн 187 муж улсын 5251 хотын 3,5 тэрбум хүн гэрлээ унтрааж уг арга хэмжээнд нэгдсэн байдаг. Гэрлээ унтраах нь тог хэмнэхдээ биш уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн бүр тэмцэж чадвал эх дэлхийгээ аврах боломж байна гэдгийг олон нийтэд ойлгуулах гол зорилготой.