Дэлхийд хамгийн томд тооцогддог “Симфоия морей” – “Тэнгисийн Симфони” аялалын хөлөг онгоц анхныхаа аялалаа Францаас Испани, Малагруу эхэллээ. Хөлгийн эхний аялал Газрын дундад тэнгисээр эхлэх бөгөөд дараа нь Майямийн эргийн бомт дээр хүрч очино гэж Моя планета мэдээллэж байна. Тэнгэр багандсан хөлөг онгоцыг францын STX компани бүтээсэн бөгөөд хоёр жил хөдөлмөрлөжээ. Дайлайн Симфони 228000 тонн, урт нь 362 метр бөгөөд 1,35 тэр бум доллорро бүтээгдэжээ. Аврага хөлөгт 8000 зорчигсод 2000 ажилчидын хамт явах ажээ.
Хөлөгт мөсөн гулгуурын талбай, канадан замтай, жижиг гольфийн талбай, авирах асган хана, далайн долионт усан сан болон сагсан бөмбөгийн талбайтай талаар Daily Mail мэдээллэж байна.
Тус хөлгийг Флоридогийн Royal Caribbean International эзэмшдэг. Компани захирал Ричард Фейн хөлгийг бүтээсэн алтан гартнуудад талархаж: “Бид тэр бум дахин баярлалаа гэж хэлэх бүрд тэр үг €1 евро болж байна”-гэж хошигнож байлаа.
Ц.Пүрэвдорж