Камеровын худалдааны “Зимняя вишня” төвд гал гарах үед, сүүлийн мэдээгээр 37 хүн нас барсан талаар шуурхай албанаас мэдээллээ.
Сураггүй болсон 69 хүнээс 40 нь хүүхэд байсан бөгөөд одоогоор 43 хүн гэмтжээ. Кемеровын “Зминяя вишня” худалдааны төвийн дөрвөн давхараас утаа уугиж эхэлсэн бөгөөд дохиолол гуравдугаар сарын 25-ны бүтэн сайн өдөр галын хамгаалагчид хүлээн авсан байна. Урьдчилсан мэдээгээр кинотеатрын заалнаас эхэлсэн бололтой. Одоогоор нийт 1,5 км.кв-талбайг хамраад байна.
“Мэргэжилтнүүд болзошгүй шалтгаануудыг судлаж байгаа бөгөөд эхний үед тус худалдааны төвийн байрны цахилгаан сүлжээний үйлчилгээ болон мантаж хийх үед зөрчил гарсан байж болзошгүй. Тэдгээр нь өндөр ачаалалыг даагаагүй мөн хүчдэл уналтаас хамгаалах өндөр зэрэглэлийн хамгаалалтгүй байж болох”-юм. Оросын цагдаагийн газраас гурван зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдлөгө эхлүүлээд байна.
Ц.Пүрэвдорж