Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Элчин сайд М.Энхсайхан нь 2014 онд Монгол Улсын Сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэсэн аж. Ингэхдээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар АТГ шалгаж байгаа ажээ. Хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Элчин сайд М.Энхсайханыг Шведээс дуудуулсан бөгөөд тэрээр өнөөдөр эх орондоо ирж АТГ-т мэдүүлэг өгөх юм байна.