Нийтийн тээвэр шатсан гэх хэрэг мэр сэр гардаг. Өглөө бүр техникийн бүрэн бүтэн байдлын хяналтаар орж, зөвшөөрлийн дагуу үйлчилгээнд гардаг ч техникийн эвдрэл гэмтэл байнга гарч, иргэдийг бухимдуулдаг.
Мөн энэ удаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан нийтийн тээврийн автобусны хөдөлгүүр шатжээ. Энэ тухай өчигдөр ням гарагийн 21:12 цагт Онгой байдлын газарт мэдэгдэж, дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.