Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин 8 аймгийн 23 суманд оношлогдон хорио цээрийн дэглэм тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин зөөвөрлөгдөн ирэх, улмаар цаашид дамжин тархахаас урьдчилан сэргийлэх ажлын явцад хяналт тавьж мэдээлэл өгөхөөр Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын удирдлагууд өнөөдөр ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны постууд дээр ажиллаж авто тээврийн хэрэгсэлд хийж байгаа ариутгал халдваргүйтлийн ажлын талаар мэдээлэл өглөө.