ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Bloomberg телевизэд ярилцлага өгөх үедээ Америкийн ТТГ ОХУ-ын нутаг дэвсгэр дээр сонсох төхөөрөмжийн системүүдээ улам ихээр нэмэгдүүлж байна хэмээн мэдэгджээ. Тэрээр цааш нь “ЗХУ задарсны дараа шинэ Орос улс барууны хамтрагчиддаа өөрийн хилийг нээсэн. Мөн бид Москва хот дах АНУ-ын Элчин Сайдын Яам-д байсан манай сонсох төхөөрөмжийн нууцыг тэдэнд задалсан” гэж хэлжээ. Харин В.Путины энэхүү үгэнд АНУ ямар ч тайлбар хийгээгүй байна. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч тус улсын стратегийн агаарын хүчний онгоцууд АНУ-ын хилийн ойр орчимд нислэг үйлдэхээ зогсоосон, гэтэл Америкийн онгоцууд манай хилийн ойролцоо өнөөг хүртэл нислэг үйлдсээр байна хэмээн мэдэгджээ.