Дэлхийн шоу ертөнцөд шуугиан тарьж явсан алдарт “Spice Girls” хамтлагийнхан хүүхэлдэйн киногоороо шүтэн бишрэгчдээ баярлуулах нь ээ. Нэг хэсэг эргэн нийлнэ, нийлэхгүй хэмээн олны ярианы гол сэдэв болоод байсан хамтлагийн бүсгүйчүүд уг хүүхэлдэйн киноны төсөлдөө ажиллахаар эргэн нэгджээ.
Таван бүсгүй бүгдээрээ тус кино төсөлд нэгдэхээ амлаж, өөр өөрийн дүрд дуу оруулахаар болсон байна. Хүүхэлдэйн киног нэг удаа хийгээд өнгөрөхгүй, харин дэлхийн хэмжээнд фрэнчайзингаар хийж, үзэгчдийн хүртээл болгох ч боломжтойг эх сурвалжууд мэдэгдлээ.
Б.Болормаа