Нийтийн тээврийн \”Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийсэн байна. Тодруулбал:
– Ч:42 \”Сүлжмэлийн үйлдвэр-нарны гүүр-Зайсан”
– Ч:51 \”3,4 дүгээр хороолол –Дүнжингарав ХТ”
– Ч:52 \”3,4 дүгээр хороолол – Зайсан” чиглэлийн автобусууд зогсчээ. Эдгээр чиглэлд үйлчлүүлдэг иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд Зорчигч тээврийн нэгтгэл, Сутайн буянт ХХК, Монкара ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгсэл гарган үйлчилж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах албан даалгаварын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн, албан хаагчид 12 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд шалгалтаар ажилласан. Уг шалгалтад \”Монкара” ХХК-ийн 17А \”Баруун дөрвөн зам-Их тойруу-Зүүн дөрвөн зам –Нарны зам”, 17Б \”Зүүн дөрвөн зам-Их тойруу-Баруун дөрвөн зам-Нарны зам” чиглэл , \”ДЮЦ” ХХК-ийн 19А \”Монел38 – Сансар – Офицерийн ордон” , Ч35 \”Монел 38 – Хүнсний дөрөв – МУБИС – 11р хороолол” чиглэл, \”Сутайн буянт” ХХК-ийн 18А \”3-4 дүгээр хороолол – Ард кино театр – ТЭЦ-4” зэрэг чиглэлүүд хамрагдсан байна.