Монголын шигшээ баг талбайдаа анх удаа ОУХБХ-ны албан ёсны эрхтэйгээр Маурик улсын шигшээ багийг хүлээн авч тоглосон ч 0:2-ийн харьцаагаар хожигдлоо. Германы дасгалжуулагч Майкл Вайсс-аар удирдуулсан шигшээ багийнханд ихээхэн найдлага тавьж байсан боловч тоглолт эхэлснээс 4 минутын дараа торгуулийн цохилт хийх эрх авсан боловч эсрэг багийн хамгаалагч Жейн Луйс хааж оноог авч чадсангүй.
Үүнээс ердөө 1 минутын дараа Африкаас зорин ирсэн “Цөөврүүд” гоолдож 0:1-ийн харьцаатай болгов. Дараа нь “Талын хөх саарлууд” хамгаалалтыг илүү нэмж довтолгоог өрнүүлсэн боловч тоглолтын 34 дэх минутад 2 дах гоолыг Маурикийн хамгаалагч Аугустин Жейн Фабриас хийж, эхний хагас өндөрллөө. Европын лигүүдэд тоглодог мэргэжлийн тоглогчдын эсрэг шигшээ багийн бодлого хамгаалалт хүчгүйдэж 2-р үед тоглолтыг эргүүлж чадалгүй өндөрлөв. Туршлага судлах зорилготой албан бус дараагийн тоглолт хоёр хоногийн дараа товлогдсон байна.