Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 03 сарын 12-13 нд шилжих шөнө ой 8 сартай хүүг хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ.
Аймшигт хэргийг үйлдсэн залууг А.Цэрэнсугар гэдэг ба ангийнх нь багаасаа найзалсан тэднийд амьдардаг залуу байжээ. Цугтаа Замын-Үүдийн 10 жилийн сургуульд суралцаж төгссөн эрхэлсэн тодорхой ажилгүй тэдний дэлгүүрийн ажилд тусалдаг байсан байна.
Тус хэрэг болсон гэгдэх Жин зочид буудал нь яг үнэндээ буудал биш жижиг хүнсний дэлгүүр юм байна. Хүүгийн аав хотод ажил хийдэг, ээж нь хорд хавдартай учраас хүү авга ах дээрээ байдаг байжээ. Хэрэг гардаг өдөр хүүгийн аав хотоос ирсэн байна. Тэр үед хэрэг үйлдсэн залуу согтуу байсан бөгөөд тэд хамтдаа архи уугаагүй аж. Тухайн үед аав нь тухайн залуутай хүүгээ үлдээгээд 1.30 орчим минут гарчихаад ороод ирэх хооронд ийм хэрэг болжээ. Хэргийг талаар мэдсэн хүүгийн аав шөнийн 4 цагийн үед шууд цагдаа дуудаж залууг баривчлуулсан байна. Цагдаа нар ааваас нь шинжилгээ авах үед ямар ч согтолтгүй гэж гарчээ. Хүүг шууд эмнэлэгт үзүүлсэн хариуг нь хэлэх боломжгүй гэлээ. Хүүгийн ээжид хэлээгүй учир нь ээж нь хорт хавдартай дөнгөж эмчилгээгээ эхэлж байсан учраас гүн хямрал шоконд орвол хавдар бусад эрхтэн рүү нь үсэрхийлэх аюултай гэж эмч хэлсэн учраас хэлээгүй байна. Одоогоор аав нь тасралтгүй архи ууж амиа хорлох оролдлого хэд хэдэн удаа хийсэн байна.
Харин хүчин үйлдсэн гэх залуугийн ээж энэ мэдээг сонсоод шууд харвасан ба одоо биеийн байдал тун муу, дээрээс нь охин дүү нарыг нь хүмүүс бүлэглэж зодсон үйлдэл ч гарчээ. Ямартай ч хэрэг үйлдсэн залууг 3 сарын 13 -ны шөнө цагдан хорьсон бөгөөд яллагдагчаар татаж, тухайн өдөрт нь шүүгчийн захирамжаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа цагдан хорих байранд хорьж , мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.