Оросын иран гаралтай алдарт зурхайч Павел Глоба АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тухай маш ноцтой мэдээлэл хэлжээ. Тэрээр хэлэхдээ “Энэ оны сүүлээр Дональд Трампын амь насанд халдахыг завдана. Тэрээр амьд үлдэх ямар ч шанс байхгүй” гэж хэлсэн байна. Түүний хэлсэн энэхүү зөгнөл нь өдгөө ОХУ болон дэлхийн бусад улс орнуудад хамгийн их яригдаж буй сэдэв болоод байгаа аж. Нэрт зурхайч Павел Глоба нь улс орнуудын ирээдүй хэрхэн өөрчлөгдөх болон дэлхийн том том улс гүрний удирдагчид хэзээ хэрхэн амиа алдахыг урьдчилан хэлж байсан алдартай төлөгч бөгөөд тухайлбал, тэрээр Румыний дарангуйлагч агсан Николай Чаушеску удахгүй цаазаар авхуулна хэмээн хэлж байсан нь биелэлээ олж байсан юм. Тэрээр мөн 2014 онд “Украин улс нэгдмэл, тусгаар тогтносон улс байхаа больж магадгүй. Европын холбоог ч мөн иймэрхүү хувь заяа хүлээж байгаа. Украин улс эдийн засаг, улс төрийн хямралаа даван туулж чадалгүй гурван хэсэгт хуваагдана, тэдгээрийн хоёр нь Оросын бүрэлдэхүүнд орно” хэмээн хэлж байжээ.