Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Оюуны өмч улсын бүртгэлийн eрөнхий газрын дарга Р.Содхүү нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Р.Содхүүг, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хүлээн авч, З.Энхтөрийг тус аймгийн Засаг даргын үүрэг ажлаас огцруулсан байна.
Хууль тогтоомж зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргаа огцруулах саналаа Ерөнхий сайдад уламжлаад байсан юм.