Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110м-ийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн байсан. Одоо тус замыг засварлаж эхэллээ. Үүнтэй холбогдуулан зарим замыг хааж, тойрч явах тэмдэг тэмдэглэгээ тавьсан байна. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч Та бүхэн:
– засварын ажил явагдаж байгаа бүсэд нэвтрэхгүй байх,
– хаасан далан шороог давж явахгүй байх,
– зам засварын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна.