Улиастай-Алтай чиглэлийн автозам дагуу Ганцын даваанд аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг үүсээд байна. Үерийн улмаас 4 дэх км-т байрлах модон гүүрийн тулгуур суужээ. Мөн 4-14 дэх км-т замын зорчих хэсэг угаагдаж, зарим хэсгүүдэд далан сэтэрсэн байна. Иймд тус нутаг дэвсгэрийн тухайн дурьдсан хэсгээр зорчих боломжгүй байгааг иргэдэд анхааруулж байна!!!