Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр сэжигтнээр баривчилсан талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээллээ.
Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй бөгөөд одоогоор сэжигтнээр татсан байгаа аж. Цаашид яллагдагчаар татах шаардлагатай хэмээн үзэж буй учраас АТГ яллагдагчаар татан шалгах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлжээ. Мөн яллагдагчаар цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэх юм байна.