Замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөн зохицуулах, хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал, T.Pruis-30 маркийн автомашиныг иргэн Б нь хулгайлсан байсныг, иргэн Б нь автомашины хос толь хулгайлан зарж борлуулж байсныг шуурхай илрүүлэн харьяа газар, хэлтэст шилжүүлжээ.
Мөн Булган аймгийн Рашаант сумын нутагт ноцтой осол гарч нэг хүн амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, “Алтан зам” цайны газрын урд замд H.Sonata-6 маркийн автомашин онхолдож, зорчигч 41 настай П-н амь нас хохирч, 4 хүн /1 хүүхэд/ гэмтсэн хэрэг гарч одоогоор аймгийн Цагдаагийн газар тус хэргийг шалгаж байна.
Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос машин хулгайлсан этгээдийг мөн илрүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.