Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын эрэг дагуу цагдаагийн алба хаагчид морьт, завьт эргүүлээр ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Маршалын гүүрнээс Хан-уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүл ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж байна.