“Монраель-1976” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Якутын нэрт бөх Павел Пинигиний 65 насны ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн (2001-2003, 2004-2005 он) гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд боллоо. Тэмцээнд Монгол, Казахстан, БНСУ, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын нийт 35 байгууллагын 600 гаруй тамирчин өрсөлдөв.
Манай улсаас “Арслан” клубийн 2001-2003, 2004-2005 оны 10 өсвөрийн тамирчин дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр, олон улсын шүүгч Л.Ганзориг нарын хамт оролцсноос 2004-2005 оны 60 кг-ын жинд Тайванбаатарын Баатарцогт хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн 38 кг-д барилдсан А.Эрдэнэмөнх техниктэй бөхийн шагналын эзэн болжээ.