Нийтийн дууны ертөнцөд хоолойнхоо чадлаар /”аархаж”/, үзэсгэлэнт эхнэртэйгээ хослон дуулж яваа хүн бол дуучин Э.Төрмандах. Уран бүтээлийн хэд хэдэн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдод хэдийнээ танил болоод амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд авьяаслаг эхнэрээ урлагийн тайзнаа гаргах нь ихэсч байгаа.
СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн төдийгүй хоёр хөөрхөн охиноо өсгөж багагүй хугацааг гэртээ үдсэн дуучин О.Гансувд нөхрийнхөө дэмжлэгээр урлагтаа эргэн оржээ.Тэд хамтран “Минийлээ хөөрхөн үрс” хэмээн шинэ дуу гаргажээ. Уг дууныхаа клипэнд өөрсдийнхөө бяцхан охидыг тоглуулжээ.