Дуучин Төр мандах эхнэр дуучин О.Гансувдынхаа тоглолтыг бэлтгэл ажил гээд тун завгүй байгаа бололтой. Өчигдөр /2018.04.27/ “Бөхийн өргөө” –нд дуучин О.Гансувдын анхны бие даасан “Миний ээж хөөрхөн” тоглолт болох байсан. Харин “Бөхийн өргөө” -ний маргаантай асуудлын улмаас хойшлогдсон. Тоглолтын бэлтгэлийн явцад “Бөхийн өргөө” –ний зүгээс тоглолт болох өдөр гэхэд үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно гэж мэдэгдсэний дагуу уран бүтээлчид төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй юм байна.
Уран бүтээлчид ийм нөхцөл байдал үүссэнд тасалбар худалдан авсан иргэдээсээ хүлцэл өчиж байгаа илэрхийлсэн. “Миний ээж хөөрхөн” тоглолт хэдийгээр Бөхийн өргөөнд зохион байгуулагдах боломжгүй болсон ч ирэх сарын 2-ны өдөр UB palace –ын концертын их танхимд болохоор болсон. Дуучин бүсгүй хувьд тоглолт нь хойшлогдсон их л бухимдалтай байгаа.Мөн дуучин Э.Төр мандах эхнэрийнхээ тоглолтын бэлтгэл ажил гээд гурван хоног нойргүй хоносон гэнэ.