Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай цөмийн хөтөлбөрийг авч хэлэлцэхэд бэлэн гэж албаны хүний мэдээллээс иш татан АР мэдээллэж байна.
Удахгүй болох уулзалттай холбоотой Пхеньян, Вашингтоны хоорондох Кимийн санал ноцтой байгаа талаар таамаг дэвшүүллээ.
Трампын захиргааны төлөөлөгч, АНУ ”Ким Чен Ин Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар хэлэлцэхийг хүссэн”-гэж бататгалаа. Өөр нэг албан тушаалтан, Америк болон хойд солонгосын албаны хүмүүсийн хоорондох шууд холбоогоор авсан мэдээгээр баталагдсан гэж хэллээ.
Ц.Пүрэвдорж