Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл хэмээх эмэгтэйн нэр хүндэд халдсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаад байгаа. Б.Бахытгүл эмэгтэйн гаргасан гомдолтой холбогдуулан Д.Мурат гишүүнийг прокуророос яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Муратаас өөрөөс нь тодруулхад тэрээр ”Би мэдүүлгээ өгсөн. Бүх зүйлийг цаг хугацаа харуулна. Намайг яллагдагчаар татсан нь үнэн. Төрийн ордонд та нар улсынхаа хөгжлийг ярь л даа. Дандаа заавал хүний муу, муухайг ярих юм. Би мэдүүлэг өгсөн учраас удахгүй хуулийн байгууллага шалгаж, үнэн мөнийг нь тогтооно” гэжээ.