Монголын тамирчдын олимпийн наадмын анхны мөнгө, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын их спорт, бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.
Талийгаачтай маргааш буюу баасан гаригийн өглөө 07:00-08:00 цагийн хооронд Спортын төв ордны “А” заалнаас салах ёс хийнэ. Үе үеийн тамирчид, дасгалжуулагч, шүүгч, бөхийн зүтгэлтнүүд, олимп дэлхийн медальтнууд, шавь болон олон нийт салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд оролцоно уу.
МЧБХ
Сайхан хүн сайн аав зүйрлхийн аргаггүй агуу бөх минь тэнгэрийн орондоо заларлаа даа хүний хорвоо юм даа яая гэхэвдээ .Бөх хүн гэдэг ийм сайхан зан чанартай байдаг байна шүү хэрүүл тэмцэл хийх гэж байдгүй бөхийн жудагийг ингэж хадгалж явсаар хорвоог орхив доо хөөрхий нь.Харин Х.Баянмөнхийн байгаа царайг хэрүүл хийгээд л нүдний булай цадаж ханадгүй шуналын тулам ичиж амьдраасай