“Исламын улс” алан хядах бүлэглэл энэ зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр алан хядлага хийнэ хэмээн сүрдүүлж, зурагт хуудас гаргасан байна. Тэд мөн Сирийн дайнд оролцож, Башар Асадыг дэмжиж байгаа хэмээн Ерөнхийлөгч В.Путинд ч заналхийлжээ. Нэгэн зурагт хуудас дээр “ОХУ-2018. Путин чи буруу номтон. Исламын шашинтнуудыг хөнөөсний чинь хариуг өгнө” гэж бичсэн байв.
Алан хядагчид өмнө нь нэрт хөл бөмбөгч Лионель Месси, Криштиану Роналду нарыг сүрдүүлсэн зурагт хуудас гаргаж байсан бөгөөд ажиглагчид энэхүү заналхийллийг сүүлийн үед ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Сирид алан хядагчдын байршилд агаараас хүчтэй цохилт өгч байгаатай холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна.